1. Талууд / ерөнхий нөхцөл
Үйлчилгээний оператор: Цэгц дижитал систем ХХК (РД: 3037371).
Хэрэглэгч: STIDO-ийн шалгуурыг хангасан хэрэглэгч.
Хамтрагч ББСБ: тусдаа санхүүгийн байгууллага / зээлдүүлэгч.
2. STIDO-ийн үүрэг
STIDO нь зээлдүүлэгч биш. STIDO нь платформ / баталгаажуулалт / үнэлгээ / хүсэлт дамжуулах / үйлчилгээний эрх олгох үйлчилгээ үзүүлэгч. Банк, ББСБ, зээл олгогч биш.
Данс ба нэвтрэлт
Нэвтрэлт нь утасны SMS OTP-оор хийгдэнэ (SMS үйлчилгээ идэвхжсэн үед). Энэ нь XYP/DAN нэвтрэлт биш. Амжилттай нэвтрэлтийн дараа төхөөрөмж итгэмжлэгдэж, локал unlock ашиглагдаж болно.
3. Student ID / оюутны баталгаажуулалт
Та үнэн зөв мэдээлэл өгч, шаардлагатай зөвшөөрлийг өгөх ёстой. Баталгаажуулалт хугацаа дуусч дахин шаардагдаж болно. Баталгаажуулалт амжилтгүй болсон нь байгаа зээлийн төлбөрт хандах эрхийг цуцлах үндэслэл болохгүй.
4. Боломж
Оюутанд зориулсан боломж/мэдээллийн үйлчилгээ. Үндсэн харах эрх бүтээгдэхүүнд үнэгүй байхаар тодорхойлогдсон.
5. Finance
STIDO Finance 12 сарын үйлчилгээ: төлбөр = Recommended Limit × 5%. Энэ төлбөр нь платформ/үйлчилгээний эрхэд зориулагдсан бөгөөд зээл батлах баталгаа биш. Идэвхтэй 12 сарын эрх байгаа үед тухайн хугацаанд дахин төлбөр авч шинэ эрх эхлүүлэхгүй.
6. Recommended Limit
STIDO Recommended Limit нь урьдчилсан платформын үнэлгээ бөгөөд зээл батлагдсан гэсэн утга биш. Одоогийн платформын дээд хязгаар: 200,000₮.
7. Partner BBSB
Эцсийн шийдвэрийг хамтрагч ББСБ гаргана. Хамтрагч ББСБ өөрийн шалгалт хийж APPROVE / REJECT шийдвэр гаргана. Зээлдүүлэгч нь ББСБ.
8. Төлбөр / хугацаа дууссаны дараа
STIDO Finance эрх дууссан үед шинэ төлбөртэй хүсэлт илгээхийн тулд шинэчлэлт шаардагдана. Байгаа зээлийн мэдээлэл, төлөлтөд хандах боломж хадгалагдана.
9. Буцаан олголт
ББСБ татгалзсан нь дангаараа автомат буцаан олголт үүсгэхгүй. Дараах тохиолдолд авч үзэж болно: давхар төлбөр; техникийн алдаанаас буруу дүн; төлбөр авсан боловч эрх олгогдоогүй баталгаажсан техникийн алдаа; заавал биелүүлэх хуулийн үүрэг.
Ердийн ББСБ татгалзлын үед 12 сарын эрх үлдсэн хугацаанд хүчинтэй. Буцаан олголтын хүсэлтийг тухайн төлбөр, үйлчилгээний төлөв болон холбогдох хууль тогтоомжид үндэслэн шалгаж шийдвэрлэнэ. Хүсэлт: hello@stido.net.
10. Хэрэглэгчийн үүрэг
Үнэн зөв мэдээлэл өгөх; данс хуваалцахгүй байх; хуурамч иргэний/оюутны мэдээлэл, зөвшөөрөлгүй ашиглалт, үйлчилгээ/аюулгүй байдалд саад учруулахыг хориглоно.
11. Үйлчилгээний хязгаарлалт / боломжтой байдал
Аюулгүй байдлын зөрчил, залилангийн шинж, хуулийн шаардлагын үед данс/сессийг хязгаарлаж болно. Идэвхтэй зээлийн төлбөрт хандахыг зөвхөн үүгээр хаахгүй.
Үйлчилгээ тасалдаж болно. 100% тасралтгүй ажиллагааг амлахгүй. SMS, XYP/DAN, төлбөрийн систем, ББСБ, банк зэрэг гадаад үйлчилгээ нөлөөлж болно.
12. Данс ба аюулгүй байдал
Данс устгах хүсэлт: /delete-account. Идэвхтэй зээлтэй үед төлбөрийн боломж хадгалагдана; зарим бүртгэл хууль/гэрээний шалтгаанаар үлдэж болно.
13. Зохицуулах хууль
Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг мөрдөнө.
14. Холбоо барих
Цэгц дижитал систем ХХК
РД: 3037371 · +976 95909898 · hello@stido.net
Архангай, Их Тамир, 5-р баг, Тайхар, Заан хошуу 6, 6